Жалбаа багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдлаа.

Харгалзах огноо: 2023-05-19 | Уншсан: 11
Хурлаар;
-Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тогтоол, шийдвэр түүний хэрэгжилтийн тухай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Гантөмөрийн тайлан;
-“Бүтээлч Хархорин” хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай сумын Засаг дарга Г.Одгэрэлийн тайлан;
-“Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх” зорилтот жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний тухай сумын Засаг даргын орлогч Б.Лхагвасүрэнгийн тайлан
-Багийн Засаг дарга Л.Төгөлдөрийн ажлын тайлан;
-Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 2024 онд хэрэгжих хөтөлбөр, төсөл, арга хэмжээний саналын урьдчилсан жагсаалт батлах тухай; тус тус сонсч, иргэдийн асуусан асуултад хариулт өглөө.
Мөн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Д.Энхзаяа, Цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгч Ш.Хүдэрчулуун, Татварын тасгийн дарга П.Орхонтуул нар иргэдэд мэдээлэл хийлээ.
Малчид мал сүргийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины хүрэлцээ хангамж, малын тоо толгойн албан татварын зориулалт зэрэг асуултыг асууж холбогдох мэргэжилтэнүүд хариулт өглөө.

Харгалзах огноо: 2023-05-19 | Уншсан: 11