» » 2018.09.27-НӨӨС 10/01-НИЙГ ХҮРТЭЛХ 5 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ:
2018.09.27-НӨӨС 10/01-НИЙГ ХҮРТЭЛХ 5 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ:

 

2018.09.27-НӨӨС 10/01-НИЙГ ХҮРТЭЛХ 5 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ:

 

Агаарын температурын сарын дундаж нь ихэнх нутгаар 5 градус дулаан буюу уур амьсгалын дунджийн орчим байх төлөвтэй /3 дугаар зураг/. 
Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагас, гуравдугаар арав хоногийн эхний хагаст шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, гуравдугаар арав хоногийн сүүлчээр хүйтэрч шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байх төлөвтэй.

Энэ сард ихэнх нутгаар уур амьсгалын дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй /4 дүгээр зураг/.
Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар бага зэргийн хур тунадас, сүүлчээр нь ихэнх нутгаар хур тунадас нойтон цас орно. Гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, сүүлчээр нь зарим газраар цас орох төлөвтэй.
Салхи нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар 12-14м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

Хөрсний гадарга хөлдөж эхлэх хугацаа: Энэ жил тал хээр, говийн нутгийн ихэнх хэсгээр 10дугаар сарын дундаас сүүлч хүртлэх үеэр Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10дугаар сарын эхээр, говийн нутгийн өмнөд хэсгээр 11дүгээр сарын эхээр хөрсний гадарга хөлдөж эхлэх төлөвтэй байна.

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр