» » ХАВРЫН МОД ТАРИХ ӨДРҮҮД УДАХГҮЙ ЭХЭЛНЭ.
ХАВРЫН МОД ТАРИХ ӨДРҮҮД УДАХГҮЙ ЭХЭЛНЭ.
Энэ хүрээнд анхаарах асуудлын талаар аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцлээ.
Энэ жил аймгийн хэмжээнд 800 мянган мод тарих төлөвлөөгөөтэй байна. Үүнээс Арвайхээр, Бат-Өлзий, Хархорин суманд тус бүр 120 мянга, бусад суманд 10-50 мянган мод тарих юм.
Мөн ногоон байгууламжийг шинээр 35 га, ойн зурвас 42 га, шинэсний тарьцаар хийх ойжуулалтын ажил 27 га, байгалийн сэргэн ургалтад туслах ажлыг 15 га-д тус тус хийхээр төлөвлөсөн.
Тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг 5 дугаар сарын 12-оос эхлэн зохион байгуулах ба байгууллага, аж ахуйн нэгжүүд тарьсан модныхоо усалгаа, арчилгаанд анхаарах, хамгаалалтын хашааг нэг хийц, загвараар чанартай барих, иргэд ногоон байгууламжийн хашааг эвдэж мал оруулахгүй байхад онцгой анхаарах шаардлагатай байгааг аймгийн БОАЖГ-аас мэдээллээ.

ХАВРЫН МОД ТАРИХ ӨДРҮҮД УДАХГҮЙ ЭХЭЛНЭ.

 

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр