» » МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ 131 ДҮГЭЭР ТОГТООЛООР ХАРХОРИН СУМЫН ШАНХ, ЖАЛБАА, ОНГОЦОН УХАА БАГИЙГ ТАРИАЛАНГИЙН БҮС НУТАГ БОЛГОН ТОГТООСОН.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ 131 ДҮГЭЭР ТОГТООЛООР ХАРХОРИН СУМЫН ШАНХ, ЖАЛБАА, ОНГОЦОН УХАА БАГИЙГ ТАРИАЛАНГИЙН БҮС НУТАГ БОЛГОН ТОГТООСОН.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2018 ОНЫ 131 ДҮГЭЭР ТОГТООЛООР ХАРХОРИН СУМЫН ШАНХ, ЖАЛБАА, ОНГОЦОН УХАА БАГИЙГ ТАРИАЛАНГИЙН БҮС НУТАГ БОЛГОН ТОГТООСОН.

 

1990 оноос хойш газар тариалангийн бүс нутагт малтай иргэд олноор суурьших болсноор газар тариалан, мал аж ахуй хооронд зөрчилдөөн үүсч энэ хэрээр сөрөг үр дагавар гарах болсон юм. Тухайлбал малын тоо толгой өссөнөөс бэлчээрийн даац 30 хувь хэтэрч, үр тариа, хүнсний ногоо тариалах талбай сүйдсээр байна. Мөн малчид тариалангийн талбайд мал сүргээ оруулдаг гэсэн гомдол ч багагүй гардаг.

Тариалангийн бүс нутаг тогтоосонтой холбогдуулан тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, төрөлжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлтэй хослон хөгжүүлэх ажлыг орон нутгийн хөгжлийн бодлого, аймаг, сумын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулахыг Засаг дарга нарт даалгаж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөв.

Мөн тариалангийн бүс нутагт байгаа малчин өрх, мал бүхий иргэдийг бэлчээр, устай нутагт байршуулах, эрчимжсэн мал аж ахуй эрхлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр