» » Хархорин сумын эрх зүйн туслалцааны төв
Хархорин сумын эрх зүйн туслалцааны төв
Хархорин сумын эрх зүйн туслалцааны төв

Иргэн таны эрх зөрчигдсөн бол, эсвэл хууль зүйн ямар нэгэн мэдээлэл, зөвлөгөө, лавлагаа хэрэгтэй байгаа бол Засаг даргын тамгын газрын 1-р давхарт байрлах эрх зүйн туслалцааны төвд хандана уу.2006 онд Монгол улсын Засгийн газрын Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөрийг батлан гаргаж Эрх зүйн туслалцааны төвүүдийг улсын хэмжээнд байгуулахаар заасны дагуу манай Хархорин суманд 2010 оны 11-р сард уг Эрх зүйн туслалцааны төвийг байгуулан өмгөөлөгч, эрх зүйн сургалт сурталчилгаа хариуцсан ажилтан гэсэн 2 орон тоотойгоор ажиллаж байна. Манай төв нь байгуулагдснаас хойш 75 иргэнд бичиг баримт боловсруулах, 45 иргэнд хуулийн лавлагаа,212 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч, төлбөрийн чадваргүй 62 иргэнд үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн байна.

Манай Эрх зүйн туслалцааны төвийн үйл ажиллагааны үндсэн чиглэл:
-Эрүүгийн хэрэгт холбогдсон төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үнэ төлбөргүй үзүүлэх
-Эрүү, иргэн, захиргааны хэрэгт анхан шатны хууль зүйн зөвлөгөө өгөх
-Эрх зүйн албан бус сургалт сурталчилгаа явуулах

Хэрэв та ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт холбогдон өмгөөлөгчийн туслалцаа авах шаардлагатай байгаа бол төлбөрийн чадваргүй болохыг тодорхойлсон баримтыг бүрдүүлэн манай эрх зүйн туслалцааны төвд хандаарай.

Манай Эрх зүйн туслалцааны төвийн хаалга танд байнга нээлттэй, хүлээж авахад таатай байх болно.
Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр