» » ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Сумын Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг 2023 оны 02 дугаар сарын 07-15-ны өдрүүдэд 43 хүнсний дэлгүүр болон бөөний төвүүдэд хяналт шалгалт зохион байгууллаа.
Хяналт шалгалтаар архи согтууруулах ундааны тусгай зөвшөөрөлгүй 1, тамхи худалдаалах тусгай зөвшөөрөлгүй 3 хүнсний дэлгүүрийн зөрчлийг таслан зогсоож, Цагдаагийн хэлтэст шилжүүлэв.
Хугацаа хэтэрсэн 13 нэр төрлийн 463 ширхэг 2,257,120 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг устгалд оруулж, 8 нэр төрлийн 1,536,700 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг буцаалт хийлгүүлэх арга хэмжээг авсан.
Мөн кассын үнэ болон лангууны үнэд тулгалт хийж, төлбөрийн баримтаа баталгаажуулаагүй 2 зөрчлийг арилгаж, төлбөрийн баримт олголтод бараа бүтээгдэхүүний нэр төрлийг оруулаагүй 5 зөрчлийг арилгуулах талаар сануулга өгч ажилласан.
Шалгалтын явцад үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлөгч 25 иргэний 5,3 сая төгрөгийн татварыг төсөвт төвлөрүүллээ.
Цаашид хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулна.
Иргэд Та бүхэн хүнсний эрүүл ахуй, чанартай холбоотой санал, гомдлоо Засаг даргын Тамгын газрын 70327337 утсаар ажлын цагаар мэдээлнэ үү.
Засаг даргын Тамгын газар

ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 

ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр