АЙМГИЙН АВАРГА ФЕРМЕРЭЭР Ш.БААСАНЖАРГАЛЫН ФЕРМЕР ШАЛГАРЛАА.

Харгалзах огноо: 2023-02-16 | Уншсан: 115
Тус сумын Вангийн Овоо багийн иргэн Шаравын БААСАНЖАРГАЛ нь 2011 онд 5 толгой үндсэн мэгжтэйгээр гахайн эрчимжсэн аж ахуйг эрхэлж эхэлсэн.
2022 оны байдаар түүний гахайн эрчимжсэн аж ахуйн тоо толгой 300 хүрч, 9,5 тн гахайн махыг зах зээлд нийлүүлж, 5 иргэнийг байнгын ажлын байраар ханган өргөжсөн байна.
Орон нутагт дасан зохицсон эрчимжсэн гахайн аж ахуйг эрхэлж, эрүүл аюулгүй хүнс үйлдвэрлэхэд зохих хувь нэмрээ оруулж байгаа Ш.Баасанжаргал Танд баяр хүргэж, ажлын амжилт хүсье!
Засаг даргын Тамгын газар

Харгалзах огноо: 2023-02-16 | Уншсан: 115