» » “ХАРХОРИНЫ НАМАР 2018” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
“ХАРХОРИНЫ НАМАР 2018” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

“ХАРХОРИНЫ НАМАР 2018” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

 

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хархорины намар-2018” үзэсгэлэн худалдаа 2 өдөр амжилттай болж өндөрлөлөө. Үзэсгэлэнд 40 орчим иргэн, байгууллага, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид оролцлоо. 
Шилдгийн шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр Эрдэнэтолгой багийн иргэн Д.Хажидын үндэсний дээл хувцас, үйлдвэрлэлийн шилдэг бүтээгдэхүүнээр М.Эрдэнэсүрэн захиралтай “Хархорин сүүн шим”ХХК-ны сүүн бүтээгдэхүүн, иргэн Г.Бат-Оршихын шахмал түлш, талх нарийн боовны төрөлд Т.Энхбаяр захиралтай “Машид дэлгэрэх” талх нарийн боовны цехийн бүтээгдэхүүн, Д.Одсүрэнгийн “Шимт” талх нарийн боовны цехийн бүтээгдэхүүн, Сүү цагаан идээний төрөлд Р.Тэгшжаргал ахлагчтай Жалбаа багийн “Их эрээн” нөхөрлөлийн цагаан идээ, гар урлал бэлэг дурсгалын төрөлд “Зөөлөн сувд” хоршооны Б.Думаагийн эсгий урлал, Д.Саранбилэгийн шүрэн урлал, оёдол эсгүүрийн төрөлд О.Дэлгэрмаагийн үндэсний хувцас, Төмс хүнсний ногооны төрөлд Хархорин сум дахь ШШГХ нээлттэй хаалттай хорих 423-р ангийн ойн инженер О.Дуламсүрэн, иргэн Н.Сангидаансүрэн, Ё.Цэвээнжав, Ц.Тунгалаг, Ц.Ганхуяг, Ч.Бямбацэрэн нарын тарьсан хүнсний болон нарийн ногоо тус тус шалгарлаа. 
Шалгарсан иргэн байгууллагууд энэ сарын 21,22-нд Өвөрхангай аймагт болох “ Өвөрхангай түншлэл-2018” үзэсгэлэн худалдаанд оролцоно.

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр