ЗОРИЛТОТ ЖИЛИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛААРАА АЙМАГТАА "ДЭД" БАЙРТ ШАЛГАРЛАА.

Харгалзах огноо: 2023-02-10 | Уншсан: 118
"Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх-Орчны бохирдлыг бууруулах" зорилтот жилийн хүрээнд зохион байгуулсан ажлаараа Хархорин сум аймагтаа "Дэд" байрт шалгарлаа.
Мөн аймгийн хэмжээнд зохион байгуулсан “Шилдэг тохижилт, ногоон байгууламжтай аж ахуйн нэгж, байгууллага” шалгаруулах болзолт уралдаанд:
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ХЭЛТЭС, НЭЭЛТТЭЙ, ХААЛТТАЙ ХОРИХ 423 ДУГААР АНГИ "Тэргүүн" байр;
“Шилдэг тохижилт, ногоон байгууламжтай айл өрх” шалгаруулах болзолт уралдаанд:
ЭРДЭНЭТОЛГОЙ БАГИЙН ИРГЭН Б.РАВДАНСҮРЭН "Дэд" байрт тус тус шалгарсан.
Зорилтот жилийн хүрээнд 54 аж ахуйн нэгж, байгууллага, 31 газар тариалан эрхлэгч, багийн Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж, нийт 43487 ширхэг мод тарьж ургуулж, сумын төвийн ногоон байгууламжийг 2.1, тариалангийн талбайн хамгаалалтын ойн зурвасыг 10 га-гаар тус тус нэмэгдүүлсэн байна.
Зорилго нэгтэй хамтран ажилласан байгууллага, малчид, тариаланчид, иргэддээ халуун Талархал илэрхийлье.

Харгалзах огноо: 2023-02-10 | Уншсан: 118