» » Өвөрхангай аймагт “Хууль тогтоомж сурталчлах төв” байгуулахаар боллоо.
Өвөрхангай аймагт “Хууль тогтоомж сурталчлах төв” байгуулахаар боллоо.
Монгол Улсын Их Хурал болон түүний Тамгын газрын Стратеги төлөвлөгөөнд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах төв байгуулах зорилт тусгагдсан. Уг стратеги зорилтын хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газраас Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нартай Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ өнөөдөр (2023.01.13) Төрийн ордонд боллоо.
УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд тус төвийг байгуулж байгаа бөгөөд цаашид бусад аймгуудад байгуулахаар зорьж байна.

Өвөрхангай аймагт “Хууль тогтоомж сурталчлах төв” байгуулахаар боллоо.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр