» » АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖААР АЖЛЫН ХЭСЭГ ОТРЫН БҮС НУТАГТ АЖИЛЛАЛАА
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖААР АЖЛЫН ХЭСЭГ ОТРЫН БҮС НУТАГТ АЖИЛЛАЛАА
Манай аймгийн 10 гаруй сумаас 700 гаруй малчин өрх Архангай, Булган, Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Дундговь, Хэнтий, Төв аймагт оторлож явна.
Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу ХХААГ-ын дарга С.Цэдэнбалжираар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ, Төв аймаг дахь отрын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, гэрээ хэлцэл хийх, асуудлыг зохицуулах арга хэмжээг авлаа.
Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд оторлож яваа 40 гаруй, Төв аймгийн Цээл сум дахь 20 гаруй, Заамар сум дахь 30 орчим малчин өрхтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, тухайн сумдын удирдлагуудтай ярилцан Өвөрхангайгаас яваа отрын малчдыг хүлээн авах талаар санал хүсэлтийг тавьсан юм.
Мөн Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржтой уулзаж, отроор яваа малчдын нөхцөл байдлыг уламжиллаа. Сэлэнгэ, Булган аймгийн Засаг даргын захирамжаар отрын малчдыг хүлээж авахгүй гэх шийдвэр гарсны дагуу тус аймгийн сумдуудад гадны аймгийн малчдыг хөөх асуудал гарч байгаа ч газар дээр нь ажиллаж, уулзсаны үр дүнд нааштай хариу гарахаар байна.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖААР АЖЛЫН ХЭСЭГ ОТРЫН БҮС НУТАГТ АЖИЛЛАЛАА

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр