ЗАМ ДАГАЖ ХӨГЖИЛ ИРДЭГ

Харгалзах огноо: 2022-10-26 | Уншсан: 164
Аймгийн хэмжээнд сүүлийн 10 жилд орон нутгийн чанартай, хатуу хучилттай 43.6 км замыг ашиглалтад оруулсан байна. Үүнээс зөвхөн Арвайхээр суманд 20 гаруй км хатуу хучилттай замаар гэр хорооллыг холбосон нь орчны тоосжилтыг багасгах, иргэдэд ая тухтай, хурдан шуурхай байдлыг бий болгох, нийтийн тээврийг хөгжүүлэх олон эерэг өөрчлөлтийг авчирсан юм.
2021 онд Бат-Өлзий сумын төвд 2 км шороон даланг асфальтобетониор хучсан бол Арвайхээрт Нисэх буудлын зүүн талын замыг шинэчилсэн. 2022 онд Арвайхээр, Хархорин суманд 1.1 км асфальтон замыг шинээр тавьсан.
Хүйтний хөндий – Арвайхээр чиглэлийн 60 км зам 83 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол Хужирт, Бат-Өлзий сумыг холбох 49 км хатуу хучилттай авто замын ажил өнгөрөгч 9 сард эхлэн эрчимтэй хийгдэж байна.

Харгалзах огноо: 2022-10-26 | Уншсан: 164