» » ХАРХОРИН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ЦАГДААГИЙН ХЭЛТЭСИЙН ХАМТ ОЛОНД БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.
ХАРХОРИН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ЦАГДААГИЙН ХЭЛТЭСИЙН ХАМТ ОЛОНД БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.
Туурга тусгаар Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 101 жилийн ой, Хархорин сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэс байгуулагдсаны 50 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан улс нийгэм, ард иргэдийнхээ аюулгүй байдал, энх амгалан сахиулах үйлсэд мэдлэг чадвар, бие сэтгэлээ зориулан хүчин зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлууд, тэдгээрийн залгамж халаа болсон албан хаагчид Та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Энэхүү түүхэн хугацаанд Цагдан сэргийлэх ангиас Сум дундын цагдаагийн хэлтэс болон өргөжин цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлсэн Та бүхэнд ард иргэдийнхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.
Төр минь түвшин, түмэн олон минь амгалан байж, Монгол төрийн цагдаагийн байгууллагын сүр хүч, сүлд хийморь мөнхөд мандан бадрах болтугай.
ХҮНДЭТГЭСЭН. ХАРХОРИН СУМЫН ЗАСАГ ДАРГА Г.ОДГЭРЭЛ

ХАРХОРИН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ЦАГДААГИЙН ХЭЛТЭСИЙН ХАМТ ОЛОНД БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр