» » ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭСИЙН ХАМТ ОЛОНД БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭСИЙН ХАМТ ОЛОНД БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.
Хархорин суманд Гал түймэр унтраах аврах 45 -р анги байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан нэн хариуцлагатай энэ албанд оюун ухаан, хүч хөдөлмөр, авьяас билгээ зориулж ирсэн үе, үеийн удирдлага, албан хаагчид Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Эх орон, ард түмнийхээ амар амгалан, аюулгүй байдлын төлөө зүтгэж ирсэн Гал түймэртэй тэмцэх байгууллага, Иргэний хамгаалалтын байгууллага, Улсын нөөцийн байгууллага нэгдэн нэгэн тугийн дор жагсаж, гамшгаас хамгаалах нэгдсэн тогтолцоонд шилжсэнээр Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсан түүхтэй.
Та бүхэн эх орон, ард түмнээ гамшгийн аюул, эрсдэлээс хамгаалахын төлөө алтан амиа зориулах тангарагтай, нэр хүнд, сахилга бат, ажил үйлсээрээ үлгэр дуурайл үзүүлж байдаг алба хаагчдаараа ард түмэн, төр, засаг үргэлж бахархаж Та бүхнийг “Энх цагийн эгэл баатрууд” хэмээн хүндэтгэн хайрлаж ирсэн билээ.
Өргөсөн тангаргаа сүлдлэн дээдэлж, өргөн түмэн, өлгий сайхан эх орныхоо аюулгүй байдал, амар жимэр, аз жаргалант амьдралыг сахин хамгаалахын төлөө өдөр, шөнө, өглөө, үдэш, халуун нар, хахир хүйтэн, салхи шуурга, цас бороог үл анзааран эр зориг, тэсвэр хатуужил, авьяас чадвараа нэгэн үзүүрт сэтгэлээр дайчлан шамдаж яваа Онцгой байдлын албаны тэргүүн шугамын алба хаагчид Та бүхний ариун үйлс үеийн үед батжин бэхжихийн ерөөл өргөе.
ХҮНДЭТГЭСЭН ХАРХОРИН СУМЫН ЗАСАГ ДАРГА Г.ОДГЭРЭЛ

ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭСИЙН ХАМТ ОЛОНД БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр