» » "АВЛИГЫН ЭСРЭГ МИНИЙ-БИДНИЙ ОРОЛЦОО" АЯН "Авлигын эсрэг миний оролцоо" илтгэлээс
"АВЛИГЫН ЭСРЭГ МИНИЙ-БИДНИЙ ОРОЛЦОО" АЯН "Авлигын эсрэг миний оролцоо" илтгэлээс
Урьд нь авлига гэдэг нь : Өнчдөд хүртээх хишиг, тэтгэмж, нэг зуун хонь тутмаас нэгийг нь татварлан авч, дайнд амь үрэгдэгсэд, үгээгүй ядууст тусламж болгон үүсгэсэн санг хэлдэг байж.
Одоо бол авлига нь: Өөрийн ажлыг бүтээхийн холбогдох албан тушаалтанд ил далд өгөх хахууль...
Авлигын эсрэг би юу хийж чадах вэ? Магадгүй та 10 жилийн хүүхэд авлига ярихад хэтэрхий балчирдах байх гэж бодож байгаа байх, гэхдээ тийм биш.
Гуравхан настай хүүхэд ээж аав нь халаасанд нь хийх хангалттай мөнгөгүй болохоор цэцэрлэгийн сугалаанд найдаад суух нь өнөөх л авлига.
Бид хад руу хашгираад , хараагаад өнгөрдөг, хэн ч үүнийг эсэргүүцэж үг хэлдэггүй, зогсоох талаар юу ч хийдэггүй, яг ийм ойлголтыг үр хүүхэд, залуу үедээ үзүүлж байгаа нь тэднийг авлигатай дасан зохицохоос ялгаагүй нөхцөлд хүргэж байна.
Үлгэр дуурайлал авах ёстой ах эгч, аав ээж нар минь “Гар хараад байна” гэж ярьдаг нь цаг хугацаа хэмнэхийн тулд авлига өгч болно гэдэг ойлголтыг бидэнд өгч байна.
Бага насны хүүхдээ “ Наадахаасаа өгч байгаад жоохон аваад тоглочих “ гэх мэт солилцооны болон бусдаас эд зүйл тоглоом гуйхдаа эцэг эхийнх нь хэлдэг энэ үг тэр жаахан зүрхийг ИРЭЭДҮЙН АВЛИГАЧ болгон хүмүүжүүлж байдаг.
... Би өнөөдөр авлигын эсрэг юу ч хийж чадахгүй, шүүмжиллээ гээд юу ч өөрчлөгдөхгүй болохоор би бусад шиг нүд сохор, чих дүлий өнгөрч чадна. Гэхдээ тэгмээргүй байна.
Бидэнд шүүмжлэх биш шүүж засах, хараад суух биш хэлэх чадварыг багаас минь ойлгуулж өгвөл бидний үе ирэхэд авлигагүй, гар хардаг, хүнд сурталгүй нийгмийг хамтдаа бүтээж чадна.
ЕБ-ын Орхон сургуулийн 12в ангийн сурагч Ч.ЛУВСАНЖАВ
Зөв Зөвд Шударга Зөв✅✅
Шударга бусад иргэн бүрийн оролцоо. #ЗАЛГА 110

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр