» » ХАРХОРИН СУМАНД “ЦОГЦ ТӨГСӨЛТИЙН АРГАЧЛАЛ” ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ.
ХАРХОРИН СУМАНД “ЦОГЦ ТӨГСӨЛТИЙН АРГАЧЛАЛ” ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ.

Дэлхийн Зөн ОУБ-ын санхүүжилтээр 2015 оны 03 сараас 2018 оны 08 сарын 31 хүртэл хугацаанд Хархорин сумын 57 өрхийг тоног төхөөрөмжийн дэмжлэгээр бизнесийг нь дэмжин амьжиргааг дээшлүүлэх “ Цогц төгсөлтийн аргачлал” төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжиж “Үр дүнгийн баяр” төгсөлтөө тэмдэглэлээ. Хөтөлбөрт хамрагдсан өрхүүдэд хүлэмж, гагнуурын аппарат, оёдлын машин, зөгий үржүүлэг, хөлдөөгч, мужааны иж бүрэн багаж , төмс хүнсний ногооны үр, хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, ажлын байрны блок, олон үйлдэлт хувилах болон хэвлэгч машин, ноос сэмлэгч ээрэгч, уурын индүү, 15 ишигтэй ямаа өгснөөр өрхийн үйлдвэрлэл эрхлэн орлогоо нэмэгдүүлэх боломж бий болсон байна. 3 жилийн хугацаанд хийсэн бизнесээ дүгнэн бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа. Уг арга хэмжээд Дэлхийн Зөн ОУБ-н төвийн бүсийн мэргэжилтнүүд, Өвөрхангай Орон нутгийн хөтөлбөрийн ажилчид оролцлоо.

ХАРХОРИН СУМАНД “ЦОГЦ ТӨГСӨЛТИЙН АРГАЧЛАЛ” ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр