» » ТООН ГАРЫН ҮСГИЙГ 115 ИРГЭНД ОЛГООД БАЙНА.
ТООН ГАРЫН ҮСГИЙГ 115 ИРГЭНД ОЛГООД БАЙНА.
Цахим гарын үсгийн тухай хууль 2022 оны 05 дугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Улсын бүртгэлийн байгууллагаас иргэдэд тоон гарын үсгийг олгох ажлыг зохион байгуулж өнөөдрийн байдлаар Хархорин суманд 115 иргэнд тоон гарын үсэг олгоод байна.
Иргэд Улсын бүртгэлийн хэлтсийн аль ч нэгжид харъяалал харгалзахгүйгээр хандан тоон гарын үсгийн хүсэлт өгөх боломжтой юм.
ТООН ГАРЫН ҮСЭГТЭЙ БОЛСНООР:
✅ Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд цааснаас татгалзаж иргэн, хуулийн этгээдтэй харилцахдаа тоон гарын үсэг, цахим тамгаар харилцах;
✅16 насанд хүрсэн иргэн бүр тоон гарын үсэгтэй болж иргэний үнэмлэхийн санах ойд байршуулах;
✅ Бүх төрлийн төрийн үйлчилгээг цахимаар, эсвэл аль нэг платформоор авахдаа тоон гарын үсгээ ашиглах;
✅ Хувь хүмүүс болон албан байгууллагад цаг хугацаа, орон зай үл хамааран албан харилцаагаа явуулах боломж бий болж байна.
ИРГЭД ТА БҮХЭН УЛСЫН БҮРТГЭГЧИД ХАНДАН ТООН ГАРЫН ҮСГЭЭ АВАХ БОЛОМЖТОЙ.
Засаг даргын Тамгын газар.

ТООН ГАРЫН ҮСГИЙГ 115 ИРГЭНД  ОЛГООД БАЙНА.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр