» » “Манлайлагч аймаг” хэмээх эрхэм хүндтэй шагналыг энэ сарын 20-ны өдөр гардан авсан.
“Манлайлагч аймаг” хэмээх эрхэм хүндтэй шагналыг энэ сарын 20-ны өдөр гардан авсан.
Өвөрхангай аймаг нийгэм, эдийн засгийн өсөлт, ажлын үр дүнгээрээ сүүлийн гурван жил дараалан улсад тэргүүлсэн амжилт үзүүлж, “Манлайлагч аймаг” хэмээх эрхэм хүндтэй шагналыг энэ сарын 20-ны өдөр гардан авсан.
Өвөрхангай аймгийн дараа Орхон, Өмнөговь, Нийслэл хот, Хэнтий аймаг шалгарсан байна.
Өнөөдрийн шуурхай хуралдаанаар аймгийн Засаг дарга А.Ишдорж, ЗДТГ-ын дарга Ц.Ганболд нар энэ тухай танилцуулж, хэлтэс, албадын удирдлагуудад баяр хүргэсэн юм. “Энэ шагнал бол аймгийн үе үеийн удирдлагууд, нийт төрийн албан хаагчид, та бүгдийн болон Өвөрхангайчуудын маань хичээл зүтгэлийн үр дүн юм” хэмээн аймгийн Засаг дарга онцлон хэллээ.
Засгийн газрын журмаар шилдэг аймгийг шалгаруулахдаа “Монгол Улсын хууль тогтоомж төрийн бодлого, Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн, мэдээллийн ил тод байдал, хөндлөнгийн байгууллагын хяналт, үнэлгээ” зэрэг олон шалгуур, үзүүлэлтээр дүгнэдэг байна.

“Манлайлагч аймаг” хэмээх эрхэм хүндтэй шагналыг энэ сарын 20-ны өдөр гардан авсан.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр