» » Олимпийн алтан медальт Н.Эрхэмбаяр аваргаа нутагтаа ирэхэд нь өнөө өглөө угтан авч хүндэтгэл үзүүллээ
Олимпийн алтан медальт Н.Эрхэмбаяр аваргаа нутагтаа ирэхэд нь өнөө өглөө угтан авч хүндэтгэл үзүүллээ
Бразилын Кашиас-ду-Сул хотод зохиогдсон Сонсголын бэрхшээлтэй иргэдийн спортын зуны XXIV олимпийн наадамд Арвайхээр сумын II дугаар сургуулийн тусгай бүлгийн сурагч, "Самсун-2017" дифлимпийн мөнгөн медальт, дифийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга Н.Эрхэмбаяр маань 65 кг-ын жинд барилдан алтан медаль хүртэж, Монгол Улсынхаа алтан соёмбот далбааг мандуулсан юм.
Нутаг орныхоо нэрийг үргэлж өндөрт өргөж явдаг тамирчин хүүдээ болон багш Х.Пүрэвсүрэн, дасгалжуулагч Э.Баттүшиг нартаа баяр хүргэж, талархал илэрхийлье. Цаашдынх нь спортын замнал, ажил үйлст нь өндөр амжилтыг хүсье.

Олимпийн алтан медальт Н.Эрхэмбаяр аваргаа нутагтаа ирэхэд нь өнөө өглөө угтан авч хүндэтгэл үзүүллээ

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр