» » “Шударга ёсны боловсрол олгох” хөтөлбөрийн хүрээнд сургагч багш бэлтгэх анхан шатны онлайн сургалтыг зохион байгууллаа.
“Шударга ёсны боловсрол олгох” хөтөлбөрийн хүрээнд сургагч багш бэлтгэх анхан шатны онлайн сургалтыг зохион байгууллаа.
Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны газраас санаачилан “Шударга ёсны боловсрол олгох” хөтөлбөрийн хүрээнд сургагч багш бэлтгэх анхан шатны онлайн сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтад ерөнхий боловсролын 80 гаруй багш, сургалтын менежер хамрагдав.
Авлигатай тэмцэх газар, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран зохион байгуулсан энэхүү сургалтын зорилго нь шударга ёс, үнэт зүйлийн чиглэлээр мэдлэг мэдээллийг багш нараар дамжуулан сурагчдад олгох тэдэнд арга зүйн дэмжлэг үзүүлэх, нийгмийн ухаан, иргэний ёс зүйн боловсролын хичээлийн хөтөлбөртэй уялдуулан тусгайлан сургалт нөлөөллийн үйл ажиллагааг давтамжтай хийж хэрэгжүүлэх явдал юм.
Үүний үр дүнд сурагчдын шударга ёсны талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, дадал хэвшлийг төлөвшүүлэх, бусдад нөлөөлөхөд нь чиглүүлэх, цаашлаад энэ чиглэлээр сурагч хүүхдүүдийг сургагч багш болгон чадавхжуулна.
Авлигатай тэмцэх газраас “Хүүхдийн шударга ёс” хичээлийн чиглэлээр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад тусгай хөтөлбөр гарган хэрэгжүүлдэг бөгөөд Өвөрхангай аймаг нь энэ чиглэлээр орон нутгаас анхны аймаг болж байгааг онцолж , хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

“Шударга ёсны боловсрол олгох” хөтөлбөрийн хүрээнд сургагч багш бэлтгэх анхан шатны онлайн сургалтыг зохион байгууллаа.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр