» » НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙД 7420 ШИРХЭГ ХАЙЛААС ТАРИЛАА.
НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙД 7420 ШИРХЭГ ХАЙЛААС ТАРИЛАА.
“Тэрбум мод “ үндэсний хөдөлгөөн, “Ногоон байгууламж нэмэгдүүлэх-Орчны бохирдлыг бууруулах” зорилтот жилийн хүрээнд өнөөдөр бүх нийтээр мод тарих өдрийн нээлтийн арга хэмжээг зохион байгуулж, 32 албан байгууллага, аж ахуй нэгжийн албан хаагчид 7420 ширхэг хайлаасыг нийтийн эзэмшлийн талбайд тарилаа.
Мөн зарим албан байгууллага өөрийн эзэмшил талбайдаа шинээр болон нөхөн тарилт хийлээ.
Энэ үеэр ЕБС-ийн Эко клубын гишүүн сурагчид мод, цэцэг тарих, хаягдал зай цуглуулах, хог хаягдлаа ангилан ялгах талаар мэдээлэл өгч, зарим албан байгууллага, аж ахуйн нэгжид ногоон байгууламжаа нэмэгдүүлэхийг уриалж мод бутны тарьц, суулгац хүлээлгэн өглөө.
Мод, бутны үзэсгэлэн худалдаанд “Хархорин “ХК, “Баялаг нахиа” ХК, “Өгөөж баян далай” ХК, “Насаа нэм” нөхөрлөл зэрэг мод үржүүлгийн газрууд 14 төрлийн тарьц суулгацтай оролцлоо.
Вангийн овоо багийн иргэн С. Гунгаадорж, Г. Лхагважав нарын хашааны тохижилт, ногоон байгууламжийг иргэдэд сурталчиллаа.
Мод тарих ажил 05 дугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
Злрилтот жилийн ажлын хороо.

НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙД 7420 ШИРХЭГ ХАЙЛААС ТАРИЛАА.

 

НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙД 7420 ШИРХЭГ ХАЙЛААС ТАРИЛАА.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр