» » ГАЛ УНТРААХ ТАРХАЛТЫН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
ГАЛ УНТРААХ ТАРХАЛТЫН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ГАЛ УНТРААХ ТАРХАЛТЫН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын ажлын төлөвлөгөө, Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн А/63 дугаартай тушаалаар батлагдсан “Прокурорын байгууллага, прокурор, ажилтны аюулгүй байдлыг хангах журам”-д заасны дагуу тус прокурорын газар нь сумын Онцгой байдлын хэлтэстэй хамтран 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гал унтраах тархалтын сургууль сургалт зохион байгууллаа.
Тус сургалтыг Онцгой байдлын хэлтсийн Галтүймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 1 дүгээр салааны захирагч, дэслэгч Ж.Энхтөр, Ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч М.Бундхорол нар удирдан сургалт явуулав.
Танхимын сургалтаар албан хаагчдад гамшгаас хамгаалах “Бэлэн бай” багц сургалтын гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах сэдвийн хүрээнд галтүймэр үүсэх шалтгаан нөхцлийг танилцуулж, ахуйн орчинд гал түймэр үүсгэхгүй байх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах аргад сургаж, гал унтраагуул ашиглах зааврын талаар практикаар сургалаа.

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр