» » НАРИЙН ХҮР БАГИЙН НУТАГТ МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ БООМ ӨВЧНИЙ ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРЧ 14 ХОНОГ ХЯЗГААРЛАЛТЫН ДЭГЛЭМ ТОГТООЛОО.
НАРИЙН ХҮР БАГИЙН НУТАГТ МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ БООМ ӨВЧНИЙ ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРЧ 14 ХОНОГ ХЯЗГААРЛАЛТЫН ДЭГЛЭМ ТОГТООЛОО.
Нарийн хүр багийн нутаг дэвсгэр Талын дөрвөлжин гэх газарт малын гоц халдварт боом өвчний эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн тул 2022 оны 04 дугаар сарын 20-ны өдрөөс тус бүсэд 14 хоног хязгаарлалтын дэглэм тогтоож, хяналтын 3 цэгт 24 цагаар үүрэг гүйцэтгэх албан хаагчдыг томилж байна.
ИЙМД МАЛЧИД, МАЛ БҮХИЙ ИРГЭД:
 Малын ам хамар, бөгсний сүвээс бор хүрэн бүлэгнээгүй цус гарах, өндөр халуурах, салгалж чичрэх, амьсгалахад хүндрэлтэй болох зэрэг боом өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд 12 цагийн дотор малын эмчид мэдэгдэх
 Халдварт өвчин гарсан бүс нутгаас малын шилжилт хөдөлгөөн болон малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн худалдан авахгүй байх
 Өөрийн эзэмшлийн мал, тэжээвэр амьтдыг үзлэг, тарилга, вакцинжуулалтад бүрэн хамруулах, түүнчлэн шаардагдах хашаа байр, хүн, хүчээр хангах, мал амьтныг байнгын хариулгатай байлгаж, арчилгаа, маллагаа, тэжээллэгийг сайжруулах
 Боом өвчин нь ил харагдах шарх, өвчтэй малын түүхий эд болон өвчтэй малтай шууд хүрэлцэх үед малаас хүнд халддаг гоц халдварт өвчин тул анхаарал болгоомжтой байх
Лавлах утас: 85818165, 99289976, 88982014, 95953720
СУМЫН ОНЦГОЙ КОМИСС

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр