» » ЦАГ АГААРЫН СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ
ЦАГ АГААРЫН СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ
Маргааш буюу 04 дүгээр сарын 20-ны өдөр Арвайхээр, Хужирт, Хархорин, Өлзийт,Батөлзий, Бүрд, Зүйл,Зүүнбаян-Улаан,Уянга сумдын нутгаар цасан шуурга шуурч, Арвайхээр, Баян-Өндөр, Төгрөг, Богд, Баруунбаян-Улаан, Сант, Гучин-Ус, Өлзийт, Зүйл сумдын нутгаар салхи секундэд 18-20 метр зарим үед 24 метр хүрч ширүүснэ.
Иймд иргэд, малчид:
- Нойтон цас орж, салхи шуургатай, хүйтэрч зам, даваанд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, хаагдах нөхцөл бүрдэж байгааг анхаарч, хол ойрын замд гарахгүй байх, зайлшгүй тохиолдолд замд гарах бол машин техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, бэлтгэлээ сайтар базаах
- Мал сүргээ хашаа хороо, нөмөр нөөлөг газарт гэрийн ойр байлгах
- Төөрч, осгохоос болгоомжлох
- Албан байгууллага, аж ахуйн нэгжийн дарга эрхлэгч нар манаач, жижүүрүүдийн хариуцлагыг нэмэгдүүлж, халаалт цахилгааны хэвийн үйл ажиллагаанд хяналт тавих
- Цаг агаарын урьдчилан сэрэмжлүүлэг мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч, бусдад дамжуулах, айл хотлоороо хамтран бэлэн байдлыг хангахыг АНХААРУУЛЖ БАЙНА.
СУМЫН ОНЦГОЙ КОМИСС

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр