» » Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян эхэллээ
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян эхэллээ
Жил бүрийн 4 дүгээр сарыг манай улсад “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар” болгон тэмдэглэдэг. Энэ жил “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эерэг соёлыг хамтдаа төлөвшүүлье!” уриан дор 11 дэх жилдээ аян зарлан хэрэгжүүлж байна.
Аймгийн ЗДТГ, ХАБЭА-н аймгийн салбар зөвлөлөөс аяны нээлтийг ирэх баасан гарагт зохион байгуулах ба сумдын ХАБЭА-н зөвлөл, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссийн гишүүд, ААНБ-ын ХАБ хариуцсан ажилтнуудыг хамруулсан сургалт сурталчилгааны ажлыг хийхээр төлөвлөж байна.
Өнөөдрийн шуурхай хуралдаанаар аймгийн НБХ-ийн дарга Б.Сайнжаргал уг мэдээллийг өгч, байгууллага бүрийг идэвхтэй оролцохыг уриаллаа.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян эхэллээ

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр