» » Аймгийн хэмжээнд амьсгалын замын цочмог халдварт өвчлөл дэгдэлтийн түвшинд байна.
Аймгийн хэмжээнд амьсгалын замын цочмог халдварт өвчлөл дэгдэлтийн түвшинд байна.
Аймгийн хэмжээнд амьсгалын замын цочмог халдварт өвчлөл дэгдэлтийн түвшинд байна. Өнгөрөгч 7 хоногийн байдлаар 7563 хүн эмнэлгийн амбулаториор үйлчлүүлсний 1161 буюу 15 хувь нь томуу, томуу төст өвчлөлөөр бүртгэгджээ. Үүний 94.6 хувь нь 0-15 насны хүүхэд байгаа юм.
Сумдаас Арвайхээр, Хархорин, Хужирт, Уянга, Богд, Баянголд томуугийн өвчлөл их байна. Аймгийн хэлтэс, албадын дарга нарын шуурхай хуралдаанаар өвчлөлийн нөхцөл байдалтай танилцлаа.
Аймгийн Засаг дарга А.Ишдорж "Хүүхдүүд хичээл, сургалтын хоцрогдолттой яваа учраас сургууль, цэцэрлэгийг нийтээр нь карентилахгүй. Томуу, томуу төст өвчлөл их байгаа цэцэрлэгүүдийг судалж, хэсэгчилсэн байдлаар үйл ажиллагааг түр зогсоож болно" хэмээгээд судалгаа хийж танилцуулахыг аймгийн Эрүүл мэндийн газар, БШУГ-т үүрэг болголоо.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр