» » Тайваний Хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн төлөөлөгчид Өвөрхангай аймгийн Арвайхээр, Хархорин, Хужирт, Зүүнбаян-Улаан суманд ажиллаж, хүмүүнлэгийн үйл ажиллагааныхаа хэрэгжилттэй танилцлаа.
Тайваний Хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн төлөөлөгчид Өвөрхангай аймгийн Арвайхээр, Хархорин, Хужирт, Зүүнбаян-Улаан суманд ажиллаж, хүмүүнлэгийн үйл ажиллагааныхаа хэрэгжилттэй танилцлаа.
18-аас доош насны хүүхдүүдэд эдийн засгийн болон хүүхэд хамгааллын чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг тус байгууллага Өвөрхангай аймагтай 2018 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа юм. Энэ хугацаанд 10-аад сумын сургууль, цэцэрлэг, дотуур байранд зөөлөн эдлэл, тоглоом, тоног төхөөрөмж зэрэг 500 гаруй сая төгрөгийн үнэ бүхий эд материалын тусламжийг үзүүлжээ.
Өвөрхангай аймгийн боловсролын салбарын материаллаг бааз, чадавхийг бэхжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж, тус сангийн Монгол дахь төлөөлөгч Чоу Мэй Миаод Өвөрхангай аймгийн 90 жилийн ойн медалийг гардууллаа.

Тайваний Хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн төлөөлөгчид Өвөрхангай аймгийн Арвайхээр, Хархорин, Хужирт, Зүүнбаян-Улаан суманд ажиллаж, хүмүүнлэгийн үйл ажиллагааныхаа хэрэгжилттэй танилцлаа.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр