» » ӨНГӨРӨГЧ 7 ХОНОГТ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР 919 ИРГЭН ХАНДЖЭЭ
ӨНГӨРӨГЧ 7 ХОНОГТ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР 919 ИРГЭН ХАНДЖЭЭ
Өнгөрөгч долоо хоногт аймгийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд найман иргэн хандаж, төрийн үйлчилгээтэй холбоотой санал, гомдлоо илэрхийлсэн байна. Тухайн гомдол, мэдээллийг Арвайхээр сумын ЗДТГ, БШУГ, МХГ, Онги ус суваг ОНӨҮГ-руу хүргүүлсэн бөгөөд нягтлах, шалгах, тухайн иргэнд хариу өгөх байдлаар ажиллаж байна.
Мөн өнгөрөгч долоо хоногт тус төвөөр 919 иргэн үйлчлүүлсэн ба иргэний бүртгэлийн асуудлаар 194, халамжийн үйлчилгээгээр 125, хөдөлмөр эрхлэлтээр 5, газар олголттой холбоотойгоор 456, лавлагаа, мэдээлэл авах хүсэлтэй 132 иргэн хандсан байна.
Аймгийн хэлтэс, албадын дарга нарын шуурхай хуралдаанаар иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, гомдол мэдээлэлтэй танилцаж, тухайн байгууллагуудад тодорхой үүрэг чиглэл өглөө.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр