» » АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨСЛИЙН БАГ АЖИЛЛАЖ БАЙНА
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨСЛИЙН БАГ АЖИЛЛАЖ БАЙНА
Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны төслийн баг өнөөдөр Өвөрхангай аймагт ажиллаж, аймгийн удирлагуудтай санал солилцлоо. Уулзалтын гол сэдэв нь Өвөрхангай аймгийн хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөгөөний тухай байсан юм.
Барилга хот байгуулалтын яамнаас боловсруулан баталсан “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийн ажилд Азийн хөгжлийн банк дэмжлэг үзүүлэхээр санамж бичиг байгуулсан. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 21 аймгийн хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн чиг баримжааг аймаг, сумдын түвшинд тодорхойлох судалгааг хийж байгаа аж.
Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга А.Ишдорж хэлэхдээ Өвөрхангай аймаг нь хүн амаараа улсад хоёрт ордог, төвлөрөл ихтэй томоохон суурин бөгөөд баруун аймгууд руу чиглэсэн улсын чанартай хоёр том магистрал зам дайран өнгөрдөг, мөн Арвайхээрээс Өмнөговь аймгийн Шивээхүрэн, Гашуунсухайт хүртэл босоо тэнхлэгийн зам тавигдахаар яригдаж байгаа нь тээвэр ложистикийн төдийгүй аялал жуулчлалын хувьд чухал ач холбогдолтой гэдгийг онцолж байлаа.
Түүнчлэн Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжих томоохон төсөл, бүтээн байгуулалт, аймгийн голлох эдийн засгийг бүрдүүлдэг хөдөө аж ахуйн салбарын талаар мэдээлэл өгөв.
Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны төслийн ахлагч Стефан Миллаудаар ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ Арвайхээр хотын орон сууц, дэд бүтцийн ажлуудтай танилцаж, томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжийн ажил олгогчидтой уулзалт хийж байна.

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨСЛИЙН БАГ АЖИЛЛАЖ БАЙНА

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр