» » МОНГОЛ УЛСЫН БААТАР Л.АЮУШИЙН ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ, ЦЭЦЭГ ӨРГӨВ
МОНГОЛ УЛСЫН БААТАР Л.АЮУШИЙН ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ, ЦЭЦЭГ ӨРГӨВ
“Монгол цэргийн өдөр” орчин цагийн зэвсэгт хүчин болон төрийн цэргийн байгууллага үүсч хөгжсөний 101 жилийн ойг тохиолдуулан аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга Т.Гончигдорж, болон Үндэсний аюулгүй байдлын тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагууд, Хурандаа цолтнуудын төлөөллүүд өнөөдөр Монгол улсын баатар Л.Аюушийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.
Мөн “Монгол цэргийн өдөр”-т зориулсан баярын хурал болж, энэ үеэр Батлан хамгаалах салбарт үр бүтээлтэй ажилласан алба хаагчдыг шагнаж урамшуулсан юм.
Баярын хурлын дараа Төрийн цэргийн болон хууль сахиулах алба хаагчид хүндэтгэлийн тоглолтыг толилууллаа.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр