» » АРВАЙХЭЭР СУМ 1.5 САЯ МОД ТАРИХ ГЭРЭЭГ БАЙГУУЛЛАА
АРВАЙХЭЭР СУМ 1.5 САЯ МОД ТАРИХ ГЭРЭЭГ БАЙГУУЛЛАА
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Өвөрхангай аймаг 2030 он хүртэл 20 сая мод тарих гэрээг байгуулсан. Үүнээс Арвайхээр сум 1.5 сая мод буюу жилд 150-200 мянган мод тарих үүрэг хүлээж, аймийн Засаг даргатай нийгмийн хариуцлагын гэрээ байгууллаа.
Мөн “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх – Орчны бохирдлыг бууруулах” зорилтот жилийн хүрээнд төв суурин газар, нийтийн эзэмшлийн талбайд мод бут тарих, өмнө нь тарьж ургуулсан модоо арчилж хамгаалах, хайсжуулах, Арвайхээр хотынхоо агаарын бохирдлыг бууруулахын төлөө олон ажлыг төлөвлөн эхлүүлээд байна.
Эдгээр зорилтуудын хүрээнд “Арвайхээр-Цэцэрлэгжилт ОНӨААТҮГ-ыг түшиглэн Арвайхээр суманд 5 га талбайд мод үржүүлгийн газар байгуулах юм.
Мөн БНСУ-ын “Ногоон хэрэм” төслийн хүрээнд Арвайхээр суманд 15 га талбайд мод үржүүлгийн газрыг байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна.
“Нэг мод тарьвал энэ насны буян, хоёр мод тарьвал хойд насны буян” хэмээн Монголчууд бид ярьдаг. Эх дэлхийнхээ эрүүл энхийн төлөө хүн бүр мод тарих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд хүчин зүтгэхийн уриалья.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр