» » "НОГООН ХЭРЭМ" ТӨСЛӨӨР 15 ГА ГАЗАРТ ОЙН ЗУРВАС БАЙГУУЛНА
"НОГООН ХЭРЭМ" ТӨСЛӨӨР 15 ГА ГАЗАРТ ОЙН ЗУРВАС БАЙГУУЛНА
Монгол Улсын цөлжилтийг бууруулах, шар шороон шуургатай тэмцэх зорилго бүхий Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төслийг Өвөрхангай аймагт 5 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр боллоо.
Төслийн хүрээнд Арвайхээр хот орчимд 15 га талбай бүхий мод үржүүлгийн газар байгуулж, түүнийг түшиглэсэн ойжуулалт, цэцэрлэгжүүлэгчдийг бэлтгэх сургалтын төв, судалгааны талбайг байгуулна. Мөн орон нутгаасаа ажиллах хүчийг хангах юм.
Өнөөдөр төслийн багтай уулзаж, орон нутгаас хэрхэн дэмжлэг үзүүлж ажиллах талаар санал солилцлоо.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр