» » ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧЛӨЛИЙГ АЙМАГТАА ОНОШЛОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧЛӨЛИЙГ АЙМАГТАА ОНОШЛОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Манай иргэдийн дунд зүрх судасны өвчлөл их, даралт, харвалтаар амь эрсдэх тохиолдол багагүй байдаг. Энэ төрлийн өвчлөлийг оношлох, эмчлүүлэхийн тулд жилд 2 мянга орчим хүн Улаанбаатар руу явж байна.
Тэгвэл уг асуудлыг шийдвэрлэж, ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар Ангиографи буюу судсан дотуурх оношилгоо, эмчилгээний төхөөрөмжийг аймгийн БОЭТ-д суурилуулан ажиллуулж эхэллээ.
Улсын 3 дугаар төв эмнэлгээс эмч, мэргэжилтнүүд ирж, хэвийн ажиллагааг хангасан бөгөөд аймагтаа хоёр эмчийг бэлтгэн мэргэшүүлж байна. Өчигдрийн байдлаар тархины 4, зүрхний 3 оношилгоог аймагтаа хийж, үр дүнг нь харлаа.
Эдгээр өвчтөнүүд маань Улааанбаатарыг зорьсон бол 20-30 хоногийн хүлээгдэл үүсч, эрүүл мэнд, цаг хугацаа, мөнгө санхүүгээр хохирох байсан. Иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө чухал хөрөнгө оруулалтыг хийсэн УИХ-ын гишүүддээ баярлалаа.

 

ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧЛӨЛИЙГ АЙМАГТАА ОНОШЛОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

 

ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧЛӨЛИЙГ АЙМАГТАА ОНОШЛОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр