» » ХАРХОРИН СУМЫН ШША-Д АЛБАНЫ ХОЁР ӨРӨӨ БАЙР ШИЙДЭЖ ӨГЛӨӨ
ХАРХОРИН СУМЫН ШША-Д АЛБАНЫ ХОЁР ӨРӨӨ БАЙР ШИЙДЭЖ ӨГЛӨӨ
Х.Нямбаатар сайдыг Өвөрхангай аймагт ажиллах үеэр ХЗДХЯ-ны харьяа агентлаг, байгууллагуудын удирдлага, албан хаагчид өөрсдийн санал хүсэлтээ илэрхийллээ.
Томилолтоор ирж, жилийн 365 хоногийн турш бэлэн байдалд, хүнд нөхцөлд ажиллаж байдаг тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдад орон байрны асуудал ихээхэн тулгамддаг талаар ярьж байна.
Хархорин сумын Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Л.Амгалан тус албанд 8 дахь жилдээ ажиллаж байгаа, ам бүл тавуул, орон байрны ая тухтай нөхцөл хангагдаагүй, түрээсийн байранд амьдардаг хэмээн өөрийн тулгамдсан асуудлаа ярьсны дагуу орон нутгийн төсвөөс хоёр өрөө байрыг Шүүхийн шинжилгээний албанд шийдвэрлэж өглөө.

ХАРХОРИН СУМЫН ШША-Д АЛБАНЫ ХОЁР ӨРӨӨ БАЙР ШИЙДЭЖ ӨГЛӨӨ

 

ХАРХОРИН СУМЫН ШША-Д АЛБАНЫ ХОЁР ӨРӨӨ БАЙР ШИЙДЭЖ ӨГЛӨӨ

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр