» » Төрийн захиргааны албан хаагчид тангараг өргөлөө.
Төрийн захиргааны албан хаагчид тангараг өргөлөө.
Өвөрхангай аймаг байгуулагдсан “Хүндэтгэлийн өдөр” өнөөдөр тохиож байна. БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлчдийн тогтоолоор Өвөрхангай аймгийг 1931 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр байгуулж байсан түүхтэй. Аймгийн ИТХ-аас аймаг анх байгуулагдсан жил бүрийн энэ өдрийг “Аймгийн хүндэтгэлийн өдөр” болгон тэмдэглэж байхаар тогтоосон.
Энэ хүрээнд өнөөдөр төрийн захиргааны албан хаагчдын тангараг өргөх ёслолыг Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлөөс зохион байгууллаа.
Тангараг өргөсөн төрийн захиргааны албан хаагчдад хандаж аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийн дарга Ц.Ганболд баяр хүргэж үг хэлэхдээ “Та бүхэн цагт ямагт өөрсдийгөө хөгжүүлж, мэдлэг ур чадвараа сайжруулж, эрхэлсэн ажилдаа сэтгэл гаргаж, зөвхөн нийтийн эрх ашгийн төлөө, хуулийн хүрээнд үнэнч, шударга, ёс зүйг эрхэмжлэж ажиллаарай” хэмээн захилаа.
Өнгөрөгч 2021 онд Өвөрхангай аймгийн хэмжээнд төрийн албаны ерөнхий шалгалтыг хоёр удаа зохион байгуулж нийт 600 гаруй иргэн хамрагдсанаас 147 иргэн тэнцэж, нөөцөд бүртгэдсэн байна. Мөн 150 гаруй ажлын байрны сул орон тоо зарлагдаж, 66 ажлын байр нөхөгджээ.

Төрийн захиргааны албан хаагчид тангараг өргөлөө.

 

Төрийн захиргааны албан хаагчид тангараг өргөлөө.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр