» » БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД НЭГДСЭН ЗОЛГОЛТ ХИЙХИЙГ ХОРИГЛОЛОО
БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД НЭГДСЭН ЗОЛГОЛТ ХИЙХИЙГ ХОРИГЛОЛОО
Аймгийн Онцгой комисс хуралдаж, сар шинийн баяртай холбоотой шийдвэрийг гаргалаа.
❎ Төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн зөвлөл, аж ахуйн нэгжүүдийг цагаан сарын нэгдсэн золголт хийхийг хориглов.
❎ Олон нийтийг хамарсан тэмцээн, уралдаан, хурал цуглааныг танхимаар зохион байгуулахыг 2 дугаар сарын 20 хүртэл хязгаарлалаа.
❎ Төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн удирдлага, сумдын Засаг дарга нарт ажилтан, албан хаагчдаа бүтэн бус цагаар болон цахимаар ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг даалгалаа.
❎ Сар шинийн золголтыг уламжлалт ёс заншлаа хүндэтгэн гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг нийт иргэдэд уриалж байна.
Онцгой комиссийн шийдвэртэй холбогдуулж, аймгийн Засаг даргын 2022 оны А/14 дүгээр захирамж гарсан бөгөөд хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг холбогдох албад, сумдын дарга нарт үүрэг болголоо.

БАЙГУУЛЛАГЫН ХЭМЖЭЭНД НЭГДСЭН ЗОЛГОЛТ ХИЙХИЙГ ХОРИГЛОЛОО

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр