» » ШИЛДЭГ МАЛЧИН ӨРХҮҮДИЙГ УРАМШУУЛЛАА.
ШИЛДЭГ МАЛЧИН ӨРХҮҮДИЙГ УРАМШУУЛЛАА.
Өнгөрсөн 2021 оныг аймгийн ИТХ-аас “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарлаж, энэ хүрээнд сумын ЗДТГ-аас малчдыг малын өвс тэжээлээ бэлтгэж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангуулах зорилгоор “Хадлан тэжээл хамгийн сайн бэлтгэсэн малчин өрх”, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, тав тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор “Шилдэг тохижилттой хашаа саравч бүхий малчин өрх"-ийг шалгаруулах болзолт уралдааныг зарласнаа дүгнэж, шалгарсан малчдыг шагнаж урамшууллаа.
ХАДЛАН ТЭЖЭЭЛ ХАМГИЙН САЙН БЭЛТГЭСЭН МАЛЧИН ӨРХ:
Тэргүүн байр: Орхон багийн малчин Ц.БАТСҮХ
Дэд байр: Онгоцон ухаа багийн малчин Д.МЯГМАРСҮРЭН
Гутгаар байр: Нарийн хүр багийн малчин Ц.Гончигсүрэн
Байгалийн хадлан хамгийн сайн бэлтгэсэн өрх: Жалбаа багийн малчин А.ГАНБААТАР, Орхон багийн малчин Б.НЯМДАВАА нар,
ШИЛДЭГ ТОХИЖИЛТТОЙ ХАШАА САРАВЧ БҮХИЙ ӨРХ:
Тэргүүн байр: Онгоцон ухаа багийн малчин Д.ГАЛБАДРАХ
Дэд байр: Орхон багийн малчин Д.ЛХАГВАБААТАР
Гутгаар байр: Шанх багийн малчин Д.БАТХУЯГ
Тусгай байр: Нарийн хүр багийн малчин Б.БЯМБАСҮРЭН нар шалгарлаа.
Засаг даргын Тамгын газар

ШИЛДЭГ МАЛЧИН ӨРХҮҮДИЙГ УРАМШУУЛЛАА.

 

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр