» » ӨНӨӨДӨР АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ӨРГӨТГӨСӨН ХУРЛЫГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ӨНӨӨДӨР АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ӨРГӨТГӨСӨН ХУРЛЫГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Хуралд Онцгой комиссийн гишүүдээс гадна сумдын Засаг дарга нар, эмнэлгийн эрхлэгчдийг оролцуулж, “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, вакцинжуулалтын талаар хэлэлцэн аймгийн Засаг даргаас үүрэг чиглэл өгөв.
Сүүлийн өдрүүдэд коронавирусний халдвар дахин эрчимжиж эхлээд байна. Өнөөдөр 88 тохиолдол батлагдаж, 331 хүн эмнэлэгт болон гэрээр эмчлүүлж байгаа юм. Үүнээс 113 нь 0-18 насны хүүхэд, 8 нь жирэмсэн эх байна.
Аймгийн хэмжээнд шинжилгээний 23 цэг, вакцины 22 цэг ажиллаж байгаа бөгөөд I тунд 85370, II тунд 81643, III тунд 26015, IV тунд 30 хүн хамрагджээ.
Коронавирусний идэвхжил нэмэгдэж байгаатай холбоотойгоор хяналтыг дахин чангатгаж, нийтийг хамруулсан үйл ажиллагаа явуулахгүй байх, иргэдэд анхааруулга, сэрэмжлүүлгийг сайтар хүргэх, худалдаа, үйлчилгээний газар, нийтийн тээвэр, төрийн албанд халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, вакцинжуулалтыг эрчимжүүлэх, эм, тарианы нөөц бүрдүүлэх зэргээр зохион байгуулалтын өндөр арга хэмжээ авахыг аймгийн Засаг даргаас холбогдох байгууллагууд болон сумдад үүрэг болголоо.

ӨНӨӨДӨР АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ӨРГӨТГӨСӨН ХУРЛЫГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

ӨНӨӨДӨР АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ӨРГӨТГӨСӨН ХУРЛЫГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр