» » ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ.
ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ.
Архангай аймгийн Хашаат сумын Цагаан хад баг, Хархорин сумын Онгоцон Ухаа, Жалбаа багийн хилийн зааг нутагт малын шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрлээ.
Сумын Шуурхай штаб хуралдаж, Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, аймгийн Мал эмнэлгийн газрын ажлын хэсэг хамтран сэжигтэй бүсэд ажиллаж, тандалт судалгаа хийж, шинжилгээ авч дээжийг баталгаажуулахаар илгээгээд байна.
Иймд малчдад доорх зүйлийг анхааруулж байна.
1. Малчид мал сүрэгтээ байнгын ажиглалт, тандалт хийж , шүлхий өвчний сэжиг, шинж тэмдэг (шүлс унжралдан гоожих, амны хөндий, турууны салаа үлхийрэх гэх мэт) ажиглагдсан даруйд харьяалах мал эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэх , сэжигтэй малыг сүргээсээ тусгаарлах
2. Малаа хариулгатай байлгаж, бусад айлын малтай ус, бэлчээрээр нийлүүлэхгүй байх
3. Бусад малчныхаар очихгүй байх, малын хөдөлгөөнийг аль болох багасгах
4. Мал, малын гаралтай бүтээгдэхүүн худалдаж авахгүй, зарахгүй байх
Сумын Шуурхай штаб

ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр