» » ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ СЭРГЭЭЖ, ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ХАНГАХ БОДЛОГО БАРИМТЛАН АЖИЛЛАЖ БАЙНА
ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ СЭРГЭЭЖ, ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ХАНГАХ БОДЛОГО БАРИМТЛАН АЖИЛЛАЖ БАЙНА
“Ковид-19” цар тахлын сөрөг нөлөөнд хамгийн их өртсөн салбар бол аялал жуулчлал юм. Өвөрхангай аймгийн хэмжээнд тогтмол зохион байгуулж хэвшсэн олон эвент арга хэмжээ цар тахлын улмаас цуцлагдаж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлүүд эдийн засгийн хүнд байдалд орсон.
Тиймээс аялал жуулчлалыг цаашид хэрхэн хөгжүүлэх, тулгамдсан асуудлаа яаж шийдвэрлэх талаар хэлэлцэж, нэгдсэн ойлголтонд хүрэхийн тулд энэ салбарт ажилладаг гишүүдтэй уулзан санал бодлыг нь сонслоо.
Бид аялал жуулчлалыг жилийн дөрвөн улирлын туршид, аймгийнхаа бүхий л нутаг дэвсгэр хөгжүүлэх шаардлагатай байна. Үүний тулд сум бүр түүхэн хөгжил, өв соёл, байгалийн үзэсгэлэн, ёс заншлынхаа онцлог, давуу талыг маш сайн сурталчилах хэрэгтэй юм.
Дотоод, гадаадын аялагч жуулчдын сонирхлыг татаж ирүүлснээрээ зөвхөн жуулчны баазууд ашиг хүртэх биш, тухайн орон нутгийн иргэд сүү цагаан идээгээ, гар урлал, бараа бүтээгдэхүүнээ борлуулж, орлого олж байдаг учраас уг салбарын хөгжилд онцгой анхаарч, дэмжиж ажиллах хүсэлтэй байна.

ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ СЭРГЭЭЖ, ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ХАНГАХ БОДЛОГО БАРИМТЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр