» » ХӨДӨӨ АЖ АХУЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ЯВЦЫН МЭДЭЭЛЛИЙГ САЛБАР ЯАМНЫ УДИРДЛАГУУДАД ТАНИЛЦУУЛЛАА
ХӨДӨӨ АЖ АХУЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ЯВЦЫН МЭДЭЭЛЛИЙГ САЛБАР ЯАМНЫ УДИРДЛАГУУДАД ТАНИЛЦУУЛЛАА
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар 21 аймгийн удирдлагууд, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нартай цахим хурал хийлээ.
Өвөрхангай аймгийн хэмжээнд хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж ажиллаж байгаа талаар аймгийн Засаг дарга А.Ишдорж мэдээлэл өгсөн юм._
Монгол улсын Засгийн газар, Монгол Улсын Шадар Сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ирүүлсэн чиглэлийн дагуу аймгийн Засаг даргын “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай” 376 дугаар захирамж, “Өвөлжилтийн бэлтгэлийг хангах, цаг үеийн ажлыг эрчимжүүлэх тухай” 02 дугаар албан даалгаврыг тус тус гарган Өвөрхангай аймгийн хэмжээнд хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангаж байна.
Манай аймагт 2021-2022 онд 4.3 сая орчим мал өвөлжиж, 941 мянга гаруй малыг зах зээлд борлуулан, дотоодын хүнсний хэрэгжцээг хангах тооцоо судалгааг салбарынхан гаргасан.
Аймгийн хэмжээнд малчдын түвшинд 25047 тн өвс, 8349 тн гар тэжээл, 16968 тн хужир шүү бэлтгэхээс 89.7 хувийн явцтай байна. Харин аймаг, сумын аюулгүйн нөөц бүрдүүлэлт 89.2 хувьтай байна.
Төв суурин газрын иргэдийг өвлийн идэш, мал махны хэрэгцээгээ малчдын гар дээрээс шууд худалдан авах нөхцөл боломжийг бүрдүүлсэн нэгдсэн арга хэмжээг ойрын хугацаанд аймгийн төвд зохион байгуулахаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас бэлтгэл ажилдаа ороод байна.

ХӨДӨӨ АЖ АХУЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ЯВЦЫН МЭДЭЭЛЛИЙГ САЛБАР ЯАМНЫ УДИРДЛАГУУДАД ТАНИЛЦУУЛЛАА

 

ХӨДӨӨ АЖ АХУЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ЯВЦЫН МЭДЭЭЛЛИЙГ САЛБАР ЯАМНЫ УДИРДЛАГУУДАД ТАНИЛЦУУЛЛАА

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр