» » ЦАХИМ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЖ БАЙНА
ЦАХИМ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЖ БАЙНА
"ITM-2021" Олон Улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Өвөрхангай аймаг ач холбогдол өгөн оролцож, цахим аялал жуулчлалыг хөгжүүлж буй анхдагч аймаг гэдгээ баталлаа.
Манай аймгийг зорин ирж байгаа аялагч, жуулчдад нэгдсэн мэдээлэл өгөх зорилгоор гар утасны uvurkhangai travel application бий болгож, үзэсгэлэнгийн үеэр сурталчлав. Мөн үзэсгэлэнд аймгаа төлөөлөн оролцож байгаа аж ахуйн нэгжүүдийн талбайн түрээсийг төлөх, орчин нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр аймгаас тодорхой зардлыг гаргаж ажиллалаа.
Сүүлийн хоёр жилд “Ковид 19” цар тахлын нөлөөгөөр гадаадаас ирэх жуулчдын тоо хязгаарлагдсан ч дотоодын амрагч, зорчигчдын урсгал их байсан. Тиймээс аялагч амрагчдын сэтгэл ханамжийн баталгааг хангах, тэднээс орж буй эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд цахим платформ чухал хувь нэмэр оруулна хэмээн үзэж байна.

ЦАХИМ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЖ БАЙНА

 

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр