» » ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ, НИЙТИЙН ХООЛНЫ ГАЗРУУДАД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ, НИЙТИЙН ХООЛНЫ ГАЗРУУДАД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Өвөрхангай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтын газар, Стандарт хэмжил зүйн газар, Сумын ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд хамтарсан ажлын хэсэг согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгүүд, зарим талх нарийн боов, хэрчсэн гурилын цехүүдэд хяналт шалгалт зохион байгуулж, хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцаж үнэлгээ хийж ажиллалаа.
Архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилдэг дэлгүүр, нийтийн хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 40 цэг хамрагдсанаас , 90 буюу түүнээс дээш үнэлгээтэй 20 цэг, 80 буюу түүнээс дээш үнэлгээтэй 16 цэг , 70 буюу түүнээс дээш үнэлгээтэй 3 цэг , 50 буюу түүнээс дээш үнэлгээтэй 1 цэг тус тус үнэлэгдлээ.
Хоол үйлдвэрлэлийн газруудын ажлын байрны эрүүл ахуй хангалтгүй, зориулалтын бус сав суулганд хүнсээ хадгалдаг зөрчил, хүнсний дэлгүүрүүд хугацаа дууссан болон хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн худалдаалах зөрчил нийтлэг байгааг анхааруулж, хугацаа дууссан бүтээгдэхүүнийг хурааж, гялгар уут, хуванцар савнаас татгалзах, хэрэглээг багасгах гарын авлага, сурталчилгааны материал тарааж зөвлөн туслах үйл ажиллагааг хийж ажиллалаа.
Цаашид ЗДТГ-аас ажлын хэсэг гарч мах, ногооны худалдаа эрхлэгчид болон зах худалдааны төв, хүнсний дэлгүүрүүдийн эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн борлуулж байгаа эсэхэд хяналт хийж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллана.
Засаг даргын Тамгын газар

ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ, НИЙТИЙН ХООЛНЫ ГАЗРУУДАД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 

 

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр