» » ТҮҮХЭЭ СУДАЛЖ, СУРТАЛЧЛАХ НЬ ӨНӨӨГИЙН БИДНИЙ ҮҮРЭГ
ТҮҮХЭЭ СУДАЛЖ, СУРТАЛЧЛАХ НЬ ӨНӨӨГИЙН БИДНИЙ ҮҮРЭГ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд тойрогтоо ажиллалаа. Нутагт намар налайгаад цаг сайхан байна.
Манай Өвөрхангай аймгийн 90 жилийн ой энэ онд тохиож байгаа. Цар тахлын улмаас найр наадмаас татгалзсан ч их ойн жилдээ хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудаас гадна өв уламжлалаа сурталчлан таниулах, түүх соёлоороо бахархах үзлийг хүүхэд залууст өвлүүлэн үлдээхэд чиглэсэн олон ажлыг хийхээр төлөвлөсөн.
Тэдгээрийн нэг “Өвөрхангай аймгийн түүх, өв соёл, хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнгөрсөн бямба гаригт Арвайхээрт зохион байгуулахад УИХ-ын гишүүдийнхээ хамтдаа оролцлоо.
Энэ нь Өвөрхангай аймгийн түүх сэдвээр хийж буй эрдэм шинжилгээний 3 дахь хурал бөгөөд анхных нь 2004 онд, хоёр дахь нь 2011 онд аймгийн 80 жилийн ойгоор болж байв. 2011 оны хуралд 25-26 илтгэгч оролцон түүх, соёл, өв уламжлалын тал дээр судалгааны шинэ мэдээллүүд олныг дуулгаж байсан юм.
Манай өвөрхангайчуудын хувьд Төв Халхын өв соёлыг нуруундаа тээж яваа ард түмэн. Төв Азийн нутаг дахь хамгийн анхны төрт улс болох Хүннү гүрний нийслэл Луут хотын туурийг Орхоны хөндийгөөс олсон. Орхон-Тамирын хөндийд 7 төрт улсын нийслэл байсны нэг нь энэ.
Хүн судлалын нэрт эрдэмтэн Ж.Батсуурь доктор Төв Азид анхны хүн үүссэн газар нь Орхоны хөндий гэсэн сонирхолтой дүгнэлтийг хийсэн байдаг. Энэ мэтчилэн судалсан зүйл их ч судлах шаардлагатай зүйл түүнээс арвин гэдгийг үе үеийн түүхчид хэлж байгаа.
Хол ойрын зочин олонтой энэ удаагийн хуралд Төрийн соёрхолт Д.Өлзийбаатар, доктор Д.Хоролдамба, Н.Гонгоржав, Ц.Жаргалсайхан нарын түүхчид өвөрхангайчуудын бахархал болсон түүхт хүмүүс, биет болон биет бус соёлын өв, угсаатны зүйн онцлог, хэл соёл, зан заншил, ахуй амьдралтай холбоотой олон сонирхолтой илтгэлийг цахимаар оролцон тавьсан. Энэ удаагийн хурлаар орон нутгийн салбар бүрийн түүхийн талаар сонирхолтой илтгэлүүд оруулсан нь нэлээд онцлог болжээ.
Бахархах түүх арвинтай манай нутгаас улс төр, урлаг соёл, спортын алдартнууд олноор төрөн гарсан. Уран дархчууд сийлбэрчдээрээ ч алдартай. Улсын хэмжээнд гавьяат цол хүртсэн уран сийлбэрч 5 байдгийн 3 нь Өвөрхангайнх гээд омогшин бардамнах түүх, өв соёл ихтэй ард түмэн бөгөөд түүх, соёл, зан заншлаа судалж, сурталчлан, өвлүүлж үлдээх нь өнөөгийн бидний үүрэг юм.

ТҮҮХЭЭ СУДАЛЖ, СУРТАЛЧЛАХ НЬ ӨНӨӨГИЙН БИДНИЙ ҮҮРЭГ

 

ТҮҮХЭЭ СУДАЛЖ, СУРТАЛЧЛАХ НЬ ӨНӨӨГИЙН БИДНИЙ ҮҮРЭГ

 

ТҮҮХЭЭ СУДАЛЖ, СУРТАЛЧЛАХ НЬ ӨНӨӨГИЙН БИДНИЙ ҮҮРЭГ

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр