» » “Ятгах тусам нягтал” аяныг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 20 өдрийг хүртэлх хугацаанд амжилттай зохион байгууллаа.
“Ятгах тусам нягтал” аяныг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 20 өдрийг хүртэлх хугацаанд амжилттай зохион байгууллаа.
Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн хэрэглэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, цахим орчинд мэдээллийн аюулгүй байдлыг хангах, залилах болон цахим гэмт хэрэгт өртөж буй иргэдийн хууль эрх зүй, санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор “Ятгах тусам нягтал” аяныг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 20 өдрийг хүртэлх хугацаанд амжилттай зохион байгууллаа.
Тус аяны хүрээнд сум дундын Прокурорын газар, Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран Хархорин сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Дэвжээ” тэмцээнийг 2 үе шаттайгаар зохион байгуулав.
Тэмцээнд Ерөнхий боловсролын сургуулийн анги удирдсан багш, нийгмийн ажилтнаар удирдуулсан тус бүр 4 хүний бүрэлдэхүүнтэй нийт 12 багийн ахлах ангийн 48 сурагч оролцлоо.
Тэргүүн байранд Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн Б.Энхтуяа багшаар удирдуулсан “BEHIND THE MASK” баг
Дэд байранд Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн О.Лундаа багшаар удирдуулсан “HUMANE GUYS” баг
Гутгаар байранд Ерөнхий боловсролын Орхон сургуулийн О.Сумъяа багшаар удирдуулсан “TEEM” баг
Сумын ИТХ-ын дарга Д.Гантөмөр, Засаг дарга Ч.Алтанбагана, Засаг даргын орлогч Б.Лхагвасүрэн нар шагналыг гардуулав.
Тэмцээнд идэвхи санаачлага гаргаж оролцсон нийт сурагч нартаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
ИТХ-ын ажлын алба

 “Ятгах тусам нягтал” аяныг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 20 өдрийг хүртэлх хугацаанд амжилттай зохион байгууллаа.

 

 “Ятгах тусам нягтал” аяныг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 20 өдрийг хүртэлх хугацаанд амжилттай зохион байгууллаа.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр