» » " ИХ ШҮТЭЭНИЙ ОРОН ЭРДЭНЭ ЗУУ" НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО.
" ИХ ШҮТЭЭНИЙ ОРОН ЭРДЭНЭ ЗУУ" НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО.
Эрдэнэ Зуу музейгээс эрхлэн гаргасан "Их шүтээний орон Эрдэнэ Зуу" номын нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо.
Тус номонд Эрдэнэ Зуу музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа шашин, соёлын нандин өв дурсгал болсон 152 бурхан шүтээн үзмэрийн тухай гэрэл зураг, монгол, англи тайлбартайгаар уншигчдын гарт очиж байна.
Монголын эртний нийслэл Хархорум хотын суурин дээр байгуулагдсан Эрдэнэ Зуу хийдийн эрт болоод эдүгээгийн түүхийн талаарх эрдэмтэн судлаачдын зохиол бүтээл багагүй хэвлэгдэн гарч байсан ч үзмэрийн талаар нэгтгэн гэрэл зураг, тайлбартай ном урьд өмнө хэвлэгдэж байгаагүй юм.
Уг ном хэвлэгдсэнээр Эрдэнэ Зуу музейн хосгүй үнэт дурсгал, үзмэртэй танилцах, соёлыг дурсгалыг судалгааны эргэлтэд оруулах, гадаадын жуулчдын анхаарлыг татах чухал ач холбогдолтой юм.
Эрдэнэ Зуу музейн захиргаа

" ИХ ШҮТЭЭНИЙ ОРОН ЭРДЭНЭ ЗУУ"  НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО.

 

" ИХ ШҮТЭЭНИЙ ОРОН ЭРДЭНЭ ЗУУ"  НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр