» » ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА
ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА
Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 31 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхээр орон нутгийн өмчит бүртгэлтэй Хархорин сумын 1 дүгээр цэцэрлэгийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 33 712 000 /гучин гурван сая долоон зуун арван хоёр мянга/ төгрөгийн үнэ бүхий 2408 м.кв газрыг дуудлага худалдаагаар худалдахаар аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газраас зохион байгуулж байна.
Дуудлага худалдааг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын цахим бирж дээр цахимаар явуулна.
Оролцохыг сонирхсон иргэд аж ахуйн нэгж дараах материалыг бүрдүүлнэ.
1. Хувь хүн бол иргэний үнэмлэхний хуулбар
2. Дэнчин тушаасан баримт, Худалдах доод үнийн 10%.
3. Хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (нотариатаар баталгаажуулсан) итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон шийдвэр, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажлын газрын үнэмлэх.
Дэнчинг байршуулах данс Хүлээн авагч байгууллага: Орон нутгийн өмчийн газар
Дансны дугаар: 6000003962 Голомт банк
Дансны нэр: Орон нутгийн өмчийн газрын няравын данс
Байгууллагын регистрын дугаар: 3555739
Жич: Дуудлага худалдаатай холбоотой мэдээллийг 70323535, 86988950 дугаарын утсаар болон нутгийн удирдлагын ордны 5 давхар 515 тоот өрөөнөөс ирж авна уу.
ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР

ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр