» » ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЗӨВЛӨЛДӨЖ БАЙНА
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЗӨВЛӨЛДӨЖ БАЙНА
Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, зорилтот жилийн ажлын үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцэх, өвс тэжээлийн аюулгүй нөөцийн бүрдүүлэлттэй газар дээр нь танилцах зорилгоор 19 сумын Засаг дарга, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг оролцуулсан зөвлөгөөнийг Хужирт суманд зохион байгуулж байна.
Хэдийгээр зуслан, намаржааны нөхцөл харьцангүй сайн байсан ч бид тайвширч болохгүй. Гэнэт хүйтэрч, цас их унавал мал аж ахуйн салбарт хүндрэл учирдагийг өмнөх жилүүдийн өвөлжилтийн байдлаас харсан. Тиймээс хадлан тэжээлийг хангалттай хэмжээгээр бэлтгэх, малын гоц халдварт өвчлөлүүдээс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх, газрын хөрс чийг ихтэй байгаагаас мал доороосоо хайргадах, жиндэх магадлалтай тул хөрзөн бууцаа сийрүүлж хатаах зэрэг олон ажлыг сум, баг, айл өрхүүдийн түвшинд хийж хэрэгжүүлэх шаардлагатай байна.

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЗӨВЛӨЛДӨЖ БАЙНА

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр