» » ӨВӨРХАНГАЙ, ОРХОН, ХӨВСГӨЛ, БУЛГАН, БАЯНХОНГОР, АРХАНГАЙ АЙМГУУДЫН ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИД ОХУ-Д ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СУРАЛЦАХ ЭРХИЙН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨНӨ
ӨВӨРХАНГАЙ, ОРХОН, ХӨВСГӨЛ, БУЛГАН, БАЯНХОНГОР, АРХАНГАЙ АЙМГУУДЫН ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИД ОХУ-Д ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СУРАЛЦАХ ЭРХИЙН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨНӨ
ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх, ОХУ-ын “Россотрудничество” агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн #Амгалан #Базархандаев болон “Россотрудничество” төлөөлөгчийн газрынхан ирэх аравдугаар сарын 8-наас 10-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт ажиллах гэж байна.
Энэ үеэр Улаанбаатар дахь "Русский Дом"-ын дэргэдэх Орос хэл судлалын 38 дахь төвийг тус аймгийн төвийн ерөнхий боловсролын "Мэргэд" дунд сургуульд, 39 дэхь төвийг ерөнхий боловсролын 4-р дунд сургуулийн дэргэд, Хужирт сумын дунд сургууль дээр 40 дэх, Хархорин сумын дунд сургууль дээр 41 дэх төвүүдийг тус тус нээхээр А.Р.Базархандаев, Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн нар уулзаж тохирсон юм.
Мөн уулзалтаар Орос Монголын дипломат харилцааны түүхэн 100 жил, Орос-Монголын найрамдлын 61 дэхь сарын хүрээнд Монгол-Оросын Найрамдлын нийгэмлэг, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын Эвлэлтэй хамтран Бүсийн орос хэлний улсын сонгон шалгаруулалтыг Арвайхээр хотод явуулах зохион байгуулалтын асуудлаар санал солилцлоо. 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн Бүсийн сонгон шалгаруулалтаар Орхон, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Баянхонгор, Архангай аймгуудын 12-р ангийн сурагчид, орос хэл судлаач багш нар ОХУ-д Засгийн газрын тэтгэлгээр үнэ төлбөргүй суралцах, мэргэжил дээшлүүлэх эрхийн төлөө мэдлэг оюунаа сорих юм.
Түүнчлэн Аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн Улаанбаатар дахь "Русский Дом" /ОШУСТ-ийн салбарыг Өвөрхангай аймагт байгуулах санаачилга дэвшүүлснийг “Россотрудничество” агентлагийн төлөөлөгчийн газрын тэргүүн нэн таатай хүлээн авч, дэмжихээ илэрхийллээ.
Өвөрхангай аймгийн удирдлагын зүгээс гадаад харилцаа, хамтын ажиллагааны бодлогыг дэмжиж хөрш зэргэлдээ хоёр орны хооронд тогтсон уламжлалт хамтын ажиллагааг сэргээж, цаашид улам өргөжүүлэхэд түлхэц болох боловсрол, соёл, шинжлэх ухаан, олон улсын аялал жуулчлалын дорвитой төслүүдийг хэрэгжүүлэх талаар санал дэвшүүлснийг мөн хэлэлцэж, тодорхой ажлуудыг эрчимжүүлэхээр тохиролцлоо.

ӨВӨРХАНГАЙ, ОРХОН, ХӨВСГӨЛ, БУЛГАН, БАЯНХОНГОР, АРХАНГАЙ  АЙМГУУДЫН ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИД ОХУ-Д ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СУРАЛЦАХ ЭРХИЙН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨНӨ

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр