» » СПОРТ ЗААЛ, ФИТНЕСС, БААР КАРАОКЕ, СҮМ ХИЙДИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАН НЭЭХЭЭР БОЛЛОО.
СПОРТ ЗААЛ, ФИТНЕСС, БААР КАРАОКЕ, СҮМ ХИЙДИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАН НЭЭХЭЭР БОЛЛОО.
Аймгийн Онцгой комиссын шийдвэр болон аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/403 дугаар захирамжаар спорт заал, усан бассейн, фитнесс, баар, караоке, сүм хийдийн үйл ажиллагааг 09 дүгээр сарын 01-ний өдрөөс нээж бизнес эрхлэгчдийг дэмжих, иргэдэд чөлөөт цагаа зөв өнгөрөөж биеийн тамир спортоор хичээллэх боломж бий болж байна.
Сумын Онцгой комисс дээрх байгууллагуудын удирдлагуудтай Хариуцлагын гэрээ байгууллаа.
Гэрээнд:
- Цахим бүртгэлийн нэгдсэн системд үйлчлүүлэгч бүрийг заавал бүртгэн, вакцины бүрэн тунд хамрагдсан насанд хүрэгчдэд үйлчлэх
- Шаардлагатай өрөө бүрт гар халдваргүйжүүлэгч байрлуулж, урьдчилан сэргийлэх санамж зөвлөмжийг байршуулах
- Амны хаалтгүй иргэнд үйлчлэхгүй байх
- Халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед иргэнийг түр тусгаарлах өрөө бэлтгэх
- Өрөө тасалгаанд 2 цаг тутамд агаар сэлгэлт, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх, хог хаягдлыг уут саванд хийж битүүмжлэх
- Гаднаас бэлэн хоол хүнс оруулахгүй байх
- Бэлэн мөнгөөр гүйлгээ хийхгүй байх зэрэг шаардлагыг тусгаж гэрээнд заасан үүргээ зөрчвөл хариуцлага тооцохыг анхаарууллаа.
Сумын Онцгой комисс

СПОРТ ЗААЛ, ФИТНЕСС, БААР КАРАОКЕ, СҮМ ХИЙДИЙН  ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАН НЭЭХЭЭР БОЛЛОО.

 

СПОРТ ЗААЛ, ФИТНЕСС, БААР КАРАОКЕ, СҮМ ХИЙДИЙН  ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАН НЭЭХЭЭР БОЛЛОО.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр